Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензины импортыг оруулж ирэн, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.
Тодруулбал, Толгойт өртөө дээр 26 вагон, Рашаант өртөөнд дөрвөн вагон буулгасан бол 23 вагон Сүхбаатар өртөөнөөс хөдлөн, замдаа явж байгаа аж. Эдгээр 23 вагон нь дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:
- Рашаант өртөө – 4 вагон
- Улаанбаатар өртөө – 5 вагон
- Толгойт өртөө – 4 вагон
- Дархан өртөө – 5 вагон
- Сайншанд өртөө – 5 вагон
ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 шатахууны хэмжээ эрс нэмэгдэж, импорт ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гарагт орж ирэхээр төлөвлөгдөж байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.