16 настай охиныг хөнөөхөд хамжигчаар оролцсон гэж үзэн Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг 30 хоногоор цагдан хорьжээ

16 настай охиныг хөнөөхөд хамжигчаар оролцсон гэж үзэн Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг 30 хоногоор цагдан хорьжээ
Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг 16 настай охиныг хөнөөхөд хамжигчаар оролцсон гэж үзэн 30 хоногоор цагдан хорьжээ. 
 
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн баасан гарагт тус шийдвэрийг гаргажээ.
 
Тус шүүхийн шийдвэрт "...Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
 
Яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож байх тул 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв" гэжээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сарантуяа 2 цаг өмнө
Шүүх хурлыг нь яаралтай хийх хэрэгтэй,ганц өөлхөн охин хүүхдээ хүний гарт онц хэрцгийгээр алуулсан ээжийн сэтгэл санааг ойлгож яаралтай шиидвэрлэх ёстой.Муусайн алуурчид насаар нь хорих ялаар шийтгүүлэх ёстой!!!!!!