Дугаарын хязгаарлалт тогтоох эсэх санал асуулга өнөөдөр дуусна

Дугаарын хязгаарлалт тогтоох эсэх санал асуулга өнөөдөр дуусна

2025-2026 оны шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан есдүгээр сард тэгш, сондго дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулсан.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм.

Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар сайтаар санал авч эхэлжээ.

Одоогоор 7360 иргэн санал өгч, тэдний 4974 нь дэмжихгүй гэсэн бол 2386 хүн дэмжиж санал өгчээ.

Санал асуулга аравдугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mgl 2 цаг өмнө
Demjihgui. Tatvaraa buulga