ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг өчигдөр орой үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, зарим газрын удирдлагуудын томилгоог шийдвэрлэжээ.
Тухайлбал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очирыг ЦЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод буй Б.Энхбаярын мэдээлснээр, ЦЕГ-ын шинэ даргыг ойрын хугацаанд томилох аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.