Улаанбаатарт өдөртөө цас орохгүй. Шөнөдөө ялимгүй цас орно

Улаанбаатарт өдөртөө цас орохгүй. Шөнөдөө ялимгүй цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.

image 1761287686825

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

image 1761287862429

Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эхээр -19...-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

image 1761287801293

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -8...-10 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өсмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өсмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

2025 оны 10-р сарын 26-наас 10-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    26-нд Халх гол орчмоор, 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -3...-8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө +2...-3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.