🔴П.Наранбаяр: Багш нарын цалинг 3.5 сая болгох шаардлагыг биелүүлэхэд хэцүү

Багш нарын цалин нэмэх асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: 

-Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны зүгээс бид нарын тавьсан ажил хэрэгч саналд хариу өгөхгүй байгаа. Бид хэлэлцэхэд бэлэн байгаагаа байнга илэрхийлж байна. Цалинг нь 30 хувиар нэмэх асуудлыг Засгийн газар болон УИХ дотор ярилцаж байгаа. Мөн цалингийн бүтцийг нь илүү оновчтой болгох замаар илүү хэмжээнд ч хүргэх боломжтой гэж харж байна.

Хэрэв 30 хувиар нэмэх юм бол үндсэн буюу суурь цалин хоёр сая руу орж ирнэ. Багш нарын шаардаж байгаа 3.5 сая төгрөгийн цалинг босгоход төсөв дээр дахиад 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Монгол Улсад өнөөдөр нийт урсгал зардал нь 17 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр 3.3 их наядыг хаанаасаа гаргах вэ гэдэг асуудал хүндэрч байна. Дээрээс нь, эмч, шинжлэх ухааны ажилтнууд болон бусад төрийн албаны ажилтнуудын цалинг бодолцож үзэхээр асуудал нэлээн задрахаар байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.