🔴АҮЭБЯ: Шатахуун тасалдсан ч үнэ нэмэгдэхгүй. Иргэд тайван байж болно
Шатахууны нийлүүлэлт, цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
-ОХУ-ын өөрийнх нь хангамжийн асуудал тодорхой хэмжээнд доголдсон. Мөн Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр жил болгоны ээлжит засвараа хийсэн. Дээрээс нь, улирлын шилжилтийн үед, ялангуяа зуны түлшийг өвлийн дизель түлш рүү шилжүүлэхдээ саваа суллаж байж бүтээгдэхүүнээ татдаг. Энэ гурван үндсэн шалтгааны улмаас тодорхой хэмжээний тасалдал үүссэн.
Гэхдээ одоо байдал сайжирна. Импортлогч компаниуд, АҮЭБЯ-ны төлөөлөл, ОХУ-ын "Роснефть" болон холбогдох компаниуд уулзаж, 705 ам.доллароор авдаг өмнөх гэрээ хэлэлцлээ үргэлжлүүлэхээр тохирсон. Тэгэхээр АИ-92 бензиний үнэ тогтвортой байх нөхцөлийг үүсгэсэн гэсэн үг.
Түүнчлэн ачилтыг нэмэгдүүлж, нөөцийг өсгөх дээр бодлогын ажлууд хийж байна. Зөвхөн авто бензинийг өдөрт 60 вагоноор татах буюу долоохон хоногийн хугацаанд дахиад 20 хэдэн мянган тонн бүтээгдэхүүнийг энэ сард шахаж авна. Тиймээс байдал удахгүй тогтворжино. Иргэд та бүхэн тайван байж, энэ асуудал дээр уужуу хандана уу гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.