Бид 2030 он гэхэд тамхидалтыг 14 хувь бууруулж чадна!

Бид 2030 он гэхэд тамхидалтыг 14 хувь бууруулж чадна!

Монгол Улсын хүн амын 15-69 насны таван хүний тутмын нэг нь тамхи татаж байна. 

Гэхдээ энэ нь зөвхөн янжуур тамхины тухайд гарсан судалгаа гэдгийг анхаарууштай. Үүн дээр электрон тамхины хэрэглээг нэмбэл үүнийг уншигч хэнбугай нь ч санаа зовиноно. Манай улс тамхинаас үүдэлтэй өвчлөлд жил бүр 80 тэрбум төгрөг зарцуулж байна. Үүн дээр электрон тамхи өдөр тутамдаа татдаг 13-17 насныхныг нэмбэл бүр аймшигтай дүн мэдээ сонстохоор байна. 

Тамхидалтыг хэрхэн бууруулах вэ? Бууруулах нь ямар яагаад чухал вэ. Дэлхийн ямар туршлага илүү үр дүнтэй байна вэ? Бидний үр хүүхэд электрон тамхи татаад байгааг хэрхэн болиулах/багасгах вэ? 

Дэлхий нийтэд татвар болон үнийг өсгөж зохицуулсан зохицуулалт хамгийн үр дүнтэй байна. УИХ дээр О.Номинчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуулинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Тамхины онцгой албан татварыг хамгийн сүүлд 2017 онд нэмэгдүүлж байжээ. Тэрнээс хойш янжуур тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсэн байна. Дээрээс нь электрон тамхи гэдэг шинэ хэрэглээ зохицуулалт шаардаж байна. 

Иймээс юун түрүүнд янжуур болон электрон тамхины татварыг нэмэх хэрэгтэй байна. Дагаад үнэ өснө. Үнэ өсөхөөр хэрэглээ буурна. Тухайлбал, Австралид хайрцаг тамхи 23 ам.доллар, БНХАУ-д 2.4 ам.доллар байдаг бол Монголд 1 ам.доллар хүрэхгүй байна. ДЭМБ-ээс "борлуулалтын үнийн 75 хувьд нь татвар ногдуулах ёстой" гэж зөвлөөд байгаа. Хэрэв бид хуулиндаа өөрчлөлт оруулж татварыг нэмж чадвал 2030 он гэхэд тамхидалтыг 14 хувь бууруулж чадна гэдгийг ДЭМБ мөн зөвлөжээ. 

Ийм шийдэмгий арга хэмжээ авахгүй бол янжуур тамхийг томчуудын асуудал хэмээн үлдээлээ гэхэд 13-17 насны залуучуудын дундах электрон тамхины хэрэглээг зохицуулсан зохицуулалтыг зайлшгүй хийхгүй бол болохгүй болчихлоо. Хүүхдүүд ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Тэд трэндээ дагаж энэ төрлийн тамхинд хошуурч байна. Гэтэл ирээдүйд уушгигүй болох эрсдэл өндөр байгаа учир дэлхийн 81 орон электрон тамхийг хуулиар зохицуулж, 20 улс амт, үнэрийг нь хориглож, 46 улс бүрэн хориод байна. Монгол улс зохицуулалтгүй 74 орны нэг болчихоод байна. Энэ аюул биш гэж үү?! 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.