Ажлын хэсгээс "Тэтгэврийг жигд нэмнэ гэдэг нь өрөөсгөл" гэсэн дүгнэлт гарчээ

Ажлын хэсгээс "Тэтгэврийг жигд нэмнэ гэдэг нь өрөөсгөл" гэсэн дүгнэлт гарчээ
 
Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар сонсжээ. 
Манай улс 2024 оны байдлаар 406.3 мянган ахмад настантай, нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг тавьж байгаа. Мөн тэтгэврийн доод хэмжээг зөвхөн нэмэх нь шударга бус, 1 сая 500 мянган төгрөг буюу түүнээс дээш тэтгэвэр авч байгаа ахмадууд нэмэгдэлгүй хоцрох нь гэх асуудлыг ч өргөдөлдөө дурдсан байв.
Ахмадын тэтгэврийг 2018 онд 27 мянган төгрөгөөр, 2019 онд 29 мянган төгрөгөөр, 2020 онд 25-40 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувь, 2023 онд 10-22 хувь, 2024 онд жигд 100 мянган төгрөгөөр, 2025 онд 6 хувиар тус тус нэмж байжээ. 2026 онд одоогийн төслөөр 6 хувиар нэмэхээр төсөвт тусгаад байна. Ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг шаардлагатай.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзахад, ахмадуудын тавьж буй шаардлагаар тэтгэвэр нэмэхэд 3.4 их наяд орчим төгрөг шаардагдах учир санхүүгийн хувьд боломжгүй гэх саналыг өгчээ. Ажлын хэсгийн зүгээс ахмадын тэтгэвэр харилцан адилгүй, авч байсан цалингийн итгэлцүүр томьёоллоор тэтгэвэр тогтоолгож чадаагүй зэргээс шалтгаалж тэтгэврийг жигд нэмнэ гэдэг нь өрөөсгөл байгаа. Ойрын хугацаанд ялгаатай тогтоосон зөрүүг арилгах шаардлагатай. Зөрүүг арилгасны дараа инфляцын түвшинтэй уялдуулж жигд нэмэгдүүлэх нь зөв. Үүний дараа холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ. 

Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол 2 цаг өмнө
Зөрүү арилгана гэж юу вэ? Шударгаар даатгалаа төлөөд шударгаар хөдөлмөрлөөд, шударгаар тогтоолгосон нь ижил зиндаанд очих уу? Ажил мэргэжлийн ялгаа гэж юм байнаа даа🥲
Зочин 2 цаг өмнө
Зөрүү арилгана гэж юу гэсэн үг вэ ? Ажиллаж байхдаа төлж байсан ялгаа их бгаа ш дээ
Иргэн 2 цаг өмнө
Одоо тэнэг шийдвэр гаргаж байж дахиад бөөн маргаан дэгдээх нь дээ, хулгайчууд чинь. Ялгавартай хандлаа гээд бас талбай дээр гараад хэвтчихэж чадна шүү ,тэгвэл нэмэх юмуу
Иргэн 2 цаг өмнө
Хэдэн төгрөг илүү гэж ад шоо үзэгдээд байгаа ахмадууд чинь одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүстэй ажилласан жил, эрхэлж буй ажил, НДШ төлсөн зэрэг нь ижил мөртлөө тэднээс хамаагүй бага тэтгэвэр авч байгаа шүү,үүнийгээ итгэлцүүрээр бодож нэмэх хэрэгтэй байна.
Иргэн 2 цаг өмнө
Хэдэн төг илүү гэж ад шоо байгаа ахмадууд чинь одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүстэй ажилласан жил, эрхэлж буй ажил, НДШ төлсөн зэрэг нь ижил мөртлөө тэднээс хамаагүй бага тэтгэвэр авч байгаа шүү,үүнийгээ итгэлцүүрээр бодож нэмэх хэрэгтэй байна.
irgen 2 цаг өмнө
Tuhain ved tsalingaasaa undur tulj bsan ni undur tetgever avch bga. Teglee geed tegsh nemegdvvleh ni zuv. Chi undur tetgever avch bga chamd nemehgvi gevel shudarga bus zvil bno.
Иргэг 1 цаг өмнө
2.0 саяас дээш тэтгэвэр авч байгаа хүмүүсийнхийг нэмэлгүй 1.0 сая хүртэл авч байгааг ахиухан нэмж болдоггүй юм уу.
Зочин 1 цаг өмнө
Зөрүү арилгах хэрэгтэй одоо тэтгэвэртээ гарч бгаа ижил мэрэгжлийн хүмүүстэй адил байх ёстой шүүдээ,25-40 жил ажилсан мөртлөө эрт тэтгэвэрт гарсан хүмүүс дэндүү бага бгаа шүүдээ
Зочин 1 цаг өмнө
45 жил ажиллаж, татвараа огт таслахгүй төлсөн, хариуцлага өндөртэй ажил хийчихээд 20 жил ажилласан хүнтэй адил тэтгэвэр авах нь шударга юм уу?
Ням. 1 цаг өмнө
Тэтгэврийг тогтоохдоо итгэлцүүр томъёог маш уян хатан, нягт зөв хүн нэг бүрээрээр хэрэглэж зөв тогтоох хэрэгтэй бөгөөд тэтгэвэр тогтооход хэрэглэгдэх тэтгэврийн тухай хууль, дүрэм журам алдаа мадаггүй, шаардлагатай бол зохих өөрчлөлтүүдийг оруулж цэцэлсний дараа хувиар нэмэхэд асуудал үгүй юм даа. Мөн тэтгэвэр авагчид тэтгэвэрээ зөв тогтоосон гэдэгтээ итгэлтэй байх нь чухал. Тэгээд дор бүрдээ хүлээн зөвшөөрч ойлгосон тохиолдолд тодорхой хувь тогтоон нэмэхэд асуудал байхгүй. Харин одоо ахмадуудын ихэнхинь 689000 төгрөгийн тэтгэвэртэй, юмны үнэ тэнгэрт хадсан байдалтай байгаа үед нийтээр нь 100-150 к нэмэх нь нэг удаадаа зөв зүйл байж мэднэ. Учир нь 50 к ч нэмсэн илүү ч нэмсэн үнэ сургаар нэмэгддэг муухай жишиг тогтсон байгаа билээ.
Нэргүй 37 минут өмнө
Өндөр төлж явсан нь хохирох уу тэгээд зөрүү гэж юу яриад бнаа бүгдийг адилхан нэмэх нь шударга шүү