🔴Ч.Ундрам: Өнөөдөр холбогдох сайд нар багш нарын төлөөлөлтэй уулзана
Багш нарын цалинг 3.5 сая төгрөг хүртэл нэмэх асуудлаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам:
-Гадаа жагсаж байгаа багш, эмч нарын цалин болон ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлаар Засгийн газар хуралдаад, боломж бололцоогоороо тодорхой хувиар нэмэх болсныг мэдэгдсэн. Өнөөдөр холбогдох сайд, байнгын хороо, дэд хорооны дарга нар, мөн УИХ-ын гишүүд багш нарын төлөөлөлтэй уулзана.
Ер нь багш нар үндсэн цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа. Тэгэхээр бидний зүгээс цалингийн дотоод бүтцийг нь маш сайн харж, судлах ёстой. Танаж болох бүр зардлаа танаад, үндсэн цалинг нь нэмээд, нэмэгдлүүдийг нь бас эргээд цэгцлэх хэрэгтэй гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.