🔴П.Наранбаяр: Бид багш нартайгаа зөвшилцөх гэж хичээж байна

Багш нарын цалин нэмэх асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: 

-830 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бусад төрийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг арван хувь танах замаар бий болгох саналыг УИХ-аас гаргаад, ажлын хэсэгт оруулсан. Ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа 90 гаруй мянган хүний цалинг 20 хувиар, мөн эмнэлгийн эмч, ажилчдын цалинг 15 хувиар, шинжлэх ухааны ажилтнуудын цалинг өсгөх эх үүсвэр болох юм.

Бид багш нартайгаа зөвшилцөх гэж хичээж байна. Бодитой байдлаас зугтахгүйгээр, шийдлээ хамтдаа олох боломжтой гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.