🔴Г.Дамдинням: Амралтын өдрүүдэд шатахууны агуулах ажилладаггүй учраас бага хэмжээний хомстол үүссэн
УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-ОХУ-аас гол импортоо авдаг Ангарскийн үйлдвэр засвартай байгаад, бүтэн сарын хугацаанд нэлээн бэрхшээлтэй байлаа. Бид өөр үйлдвэрээс татах, Хятадаас оруулж ирэх зэрэг олон арга хэмжээг авч, ямар ч байсан шатахууныг тасраахгүйгээр асуудлаа шийдсэн.
Ангарскийн үйлдвэрийн засвар энэ сарын 15-нд бүтэн дууссан. Одоо хоногт нийлүүлж байгаа хэмжээ нь эрс нэмэгдээд, хангалттай хэмжээнд хүрсэн. Амралтын өдрүүдэд шатахууны агуулах ажилладаггүй учраас хангалтууд түр тасалдаж, бага хэмжээний хомстол үүссэн. Улаанбаатарын хувьд өнөөдөр үдээс хойш гэхэд ямар ч асуудалгүй болно.
Урт хугацааны шийдлийн хүрээнд, 3-6 сарын шатахууны нөөцөө хадгалдаг савтай болохыг зорьж байна.
Импортын хэмжээ нэмэгдэж байгаа. Ард иргэд сандарч, оочерлох шаардлагагүй. Бид бүх талын зохицуулалтыг хийж байгаа. Дотооддоо үйлдвэрлэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.