Сурагчдын бие даалтын долоо хоног маргаашаас эхэлнэ

Сурагчдын бие даалтын долоо хоног аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.
2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу 2025-2026 оны хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын долоо хоног зохион байгуулах болсон.
Бие даалтын долоо хоногт суралцагчдад
- Бие даан суралцах,
- Хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх,
- Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах,
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг орон нутаг, сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан суралцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.