🔴Б.Пүрэвдорж: ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь өнөөдөр зэрэг уналаа. АН-ын хувьд том ялалт боллоо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг огцруулах асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөллөө.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь өнөөдөр зэрэг явж байна. Баталгаатай баримт дээрээ хоёулаа уналаа. Сөрөг хүчний улс төрчийн хувьд том ялалт боллоо. Их тэнгэр, бага тэнгэр, зайсангийн аманд байгаа том хаусууд бүгд хоосон байдаг. Тэр бүгдийг авлигачид мөнгөөрөө худалдаад авчихсан. ХҮН намынхан ах нам нь юу гэж хэлнэ яг тэрүүгээр нь явдаг улс. Санал хуваадаг нам. Ард түмний итгэлийг АН буцааж авсан. АН-ын эв нэгдлийн цаг ард түмэн бидэнд итгэж болох цаг ирсэн гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.