Өнгөрөгч шөнө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурчээ

Өнөөдөр /2025.10.17/ нийслэл хот орчмоор шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -12...-14 градус хүйтэн, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 16-наас 17-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Аравдугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 20, 21-нд Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.