Ардчилсан намынхны хүссэн юм нь хүзүүгээр татчихлаа... Гэтэл

Ардчилсан намынхны хүссэн юм нь хүзүүгээр татчихлаа... Гэтэл

УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын дарга нарын "балмад" зодоон дээр анхнаасаа нэг байр суурьтай байсан. Тэд Ерөнхий сайдыг ч, УИХ-ын даргыг ч хоёуланг нь огцрох ёстой гэсэн. ТББХ-ны шийдвэрийн дараа ч энэ байр суурин хатуу зогссон. 

Харин УИХ-ын дарга санаанд оромгүй нүүдэл хийж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьчихав. Одоо чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлын дараа УИХ-ын даргын хүсэлтээрээ чөлөөлөгдсөн хүсэлтийг хэлэлцэнэ. 

Гэтэл чуулган эхэлчихсэн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүдийг урьж залаад байгаа боловч өнөө том том дуугарч, байр суурин дээрээ хатуу зогсоод байсан О.Цогтгэрэл даргатай ардчилсан намынхан танхимдаа орж ирэхгүй байна. 

Төрийн ордны тамхины цэгээс авсан мэдээллээр, Засгийн газар огцрох бодит аюул нүүрлэсэн учир Засгийн газрын талынхан тус намын бүлгийн гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж шинэ тохироо хийж байгаа сурагтай. О.Цогтгэрэл ч үнэхээр төрөлхийн наймаачин хүн юм. Одоо барьцаа улам ахиулж шинэ тохироонд орж байгаа бололтой. 

Уг нь сөрөг хүчний хүссэн юм хүзүүгээр татчихлаа. Эрх баригчид хоорондоо зодолдож хоёулаа огцрох сайхан далим гараад ирлээ. Гэтэл хуралдаа орж ирэхгүй байгаа нь наймааны барьцаа улам ахиулж байна гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 цаг өмнө
Цогтгэрэл явуур муутай залуу юм. Хүүк Занданшатар 2 оос тушаал авч шийдвэр гаргадаг. АН ын гишүүд даргаасаа болж нүүр хийх газаргүй болжээ. Харамсалтай.