🔴 Б.Сэмжидмаа: Шүүхээс Б.Эрдэнэсүхийн гэм бурууг тогтоосон шийдвэр гарснаар төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн сэтгүүлч С.Будрагчаа өчигдөр нэвтрүүлэг хийж цацаад байгаа.
Түүнд холбогдох хэргийн цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг нь прокурорын хяналтад шилжүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Б.Эрдэнэсүх нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг тул тус газраас товч тайлбар авлаа.
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа "Нийслэлийн цагдаагийн удирдах газар руу асуудлыг хараат бусаар шийдвэрлэж өгөх тухай албан бичгийг хүргүүлсэн. Шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм бурууг тогтоосон шийдвэр гарснаар төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно" хэмээв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.