🔴Б.Пүрэвдорж: Засгийн газрыг огцруулах саналыг Байнгын хороогоор биш, Үндсэн хуулинд зааснаар хэлэлцэх ёстой
Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье" гэсэн томъёоллоор санал хураахад 22 гишүүн оролцож, 86.4 хувь нь огцруулахыг дэмжээгүй билээ. Огцруулах саналыг гаргасан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эсрэг санал (ирцээ бүртгүүлсэн ч товчинд хүрээгүй) өгсөн нь олон нийтийн дунд оньсого үүсгээд байна. Улмаар яг одоо Улсын их хурал Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэх гэж байна.
Энэ тухайд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Засгийн газрыг огцруулах саналыг Байнгын хороогоор биш, Үндсэн хуулинд зааснаар хэлэлцэх ёстой" гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Намайг "УИХ-ын дарга болно" гэсэн шум зориуд тараасан байна лээ.
Монголчууд зусландаа гарахдаа бууриа засдаг. Тэр буурин дээр хэн нэгэн очиж буудаггүй. Хүний буурин дээр би буухгүй. Өөрийнхөө буурийг засах гэж есөн жил явж байна. Ардчилсан намыг 2028 онд бүрэн ялуулахын тулд сөрөг хүчний үүргээ биелүүлээд явж байна.
-ТББХ-ны шийдвэр талаар ойлгомжгүй байдал үүслээ. Энэ талаар?
-Үндсэн хуулин дээр тодорхой заасан байгаа. "Засгийн газрыг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд..." гэж байгаа. Өөрөөр хэлбэл, чуулган дээр санал хураах ёстой. Тэрнээс, байнгын хороо (ТББХ)-ны саналаар санал хураах ёсгүй...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.