Оюутолгойн удирдлагууд ирж амжихгүй гэсэн тул өчигдрийн байнгын хорооны хуралдаан хойшилжээ

Оюутолгойн удирдлагууд ирж амжихгүй гэсэн тул өчигдрийн байнгын хорооны хуралдаан хойшилжээ
Өчигдөр /2025.10.15/ Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны хуралдаан А танхимд болох байсан ч УИХ дахь албан бусаар байгуулагдаад буй МАН-ын бүлгийн хуралдаан тус танхимд болж, “Оюу Толгой” ХХК-ийн мэдээллийг сонсох асуудлыг хойшлууллаа гэх мэдээлэл гарсан. 
 
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс дараах мэдээллийг оруулжээ. 
 
"Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны өчигдрийн (2025.10.15) хуралдаанаар “Оюу Толгой” ХХК-ийн мэдээллийг сонсох байсан ч тус компани тодорхой шалтгаануудын улмаас ирэх боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн тул хуралдаан дахин хойшлов.
 
Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар байгуулагдсан Хянан шалгах түр хороо нь хянан шалгах чиг үүргийнхээ хувьд тодорхой асуудлаар эрх бүхий субьектээс мэдээлэл авах эрхтэй. УИХ-ын 89 гишүүний саналаар байгуулсан Хянан шалгах түр хорооны хоёр удаагийн хуралдаанд “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд ирж УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангахгүй байгаад хариуцлагын асуудал ярих ёстой гэж тус хорооны гишүүд хэллээ".

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Talsttsast 3 цаг өмнө
Naad oyutolgoin tolgoi deer sandailsan buleg hulgaich luibarchdiig bugdiig ogtsruulj buulgaachee!!!-tegj baij ahmad nastanguuddaa baigaliin baylgaa Adil tentsuu uguuchee!!!