‘Маргаашийн ой’’ төслийн хүрээнд Имартын хамт олон 4 дэх удаагаа 1500 мод тарилаа

‘Маргаашийн ой’’ төслийн хүрээнд Имартын хамт олон 4 дэх удаагаа 1500 мод тарилаа

БНСУ-ын "Emart Inc" компанийн санаачилгаар хэрэгжиж буй “Маргаашийн ой” төсөл Монгол Улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Энэхүү байгальд ээлтэй санаачилгыг 2024 оноос хойш "Emart Inc" компанийн хөрөнгө оруулалттайгаар Имарт буюу ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, “Future Forest”, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага ‘‘AfoCo’’, "Korean Forest Service", Монгол-Солонгосын “Ногоон хэрэм”-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь 2030 он хүртэл нийтдээ 15 мянган мод тарьж ургуулах, Монгол-Солонгосын ‘‘Ногоон хэрэм’’ төслийн III-р шатны хүрээнд хэрэгжиж буй ‘‘Хамтын ойн төгөл’’-д голын татам хэсгийг ойжуулах, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Үйл ажиллагаанд нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй оролцож нийт 1500 ширхэг бургас мод тарьж ойжуулах ажилд хувь нэмрээ орууллаа.

Хайлаас болон бургас мод нь ургалт сайтайгаас гадна салхины нөлөөнд тэсвэртэй тул хөрсний чийгийг хадгалж бусад ургамлын өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм. 

Монгол-Солонгосын хамтын ажиллагаатайгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй ‘‘Forest Tomorrow’’ төслийн зорилго нь зөвхөн мод тариад орхилгүй, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар усалгаа, арчилгааг тогтмол хийж цэцэрлэгжүүлэх, ширхэг мод бүрийг бүрэн ургахад сэтгэлээ шингээн тарьдгаараа онцлог юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.