Ж.Чинбүрэн: Эмч нарын үндсэн цалинг 15 хувиар нэмэх боломжтой

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын үндсэн цалинг нэмэх асуудлаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
Эрүүл мэндийн салбар санхүүгийн бэрхшээлтэй цаг үеийг туулж яваа. Тиймээс салбараараа илүү санхүүгийн сахилга баттай ажиллаж, 2025 оныг өр ширгүй давахыг зорьж байна.
Засгийн газар, ЭМЯ-тай хамтран ажиллаж тооцоол хийснээр 181 тэрбум төгрөгийг цалингийн нэмэгдэлд зарцуулбал эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг 15 хувиар нэмэх боломжтой гэж үзлээ. Засгийн газраас уг шийдвэрийн төслөө УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Мөн санхүүгийн сахилга баттай, ирэх жил өмнөх жилийнхээ өрийг дарахгүй байхаар ажиллаж чадвал 181 тэрбум дээр 316 тэрбум төгрөгийн нөөц гарч ирнэ. Тэгэхээр цалинг 30-40 хувиар нэмэх боломж гарна. Эрүүл мэндийн салбар боловсролын салбараас өөр гүйцэтгэлийн санхүүжилттэй. Чанартай гүйцэтгэлтэй байвал санхүүжилт авах, өр ширгүй байх боломжтой хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.