Тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэхэд 490 тэрбум шаардлагатай

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэвэр нэмэх асуудлаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Засгийн газар ирэх оны төсөвт тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх санал гаргаж, үүнд 490 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай гэж тооцоолж байна.
Багш, эмч нарын цалин болон тэтгэврийн нэмэгдэлд нийт 831 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нэмэгдэл төсвийг гаргахын тулд төлөвлөсөн төсвөөс 10 хувь танаж, салбар бүрийн яамдын урсгал зардлыг тодорхой хэмжээнд бууруулах чиглэл гарч байна.
Багш нарын ажил хаялт хуулиар зохицуулагдана. Арбитр 10 хоног ажиллаад шийдэлд хүрэхгүй бол маргаан шүүхэд шилжинэ. Шүүхээс хууль бус ажил хаялт гэдэг шийдвэр гарвал ажил хаясан өдрүүдийн цалингийн асуудал үүснэ. Хуулийн дагуу ажил хаяхыг зөвлөе гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.