П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр боллоо

Төрийн тэргүүн, гишүүдийн зардлыг 10 хувиар танаж, цалин, тэтгэвэр нэмэх 831 тэрбумыг бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын салбарт үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.
Гэхдээ Сангийн сайдын хэлсэнчлэн яамны урсгал зардал 10 хувиар хасагдана. Багш нарын ажил хаялтыг уриалаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, бид өнөөдөр эдийн засгийнхаа бүрэн боломжоороо ийм шийдвэр гаргаж байна. Шууд маргааш 3,5 сая төгрөг болгох боломжгүй. Ингэж нэмье гэвэл 3,3 их наяд төгрөг дахиад шаардлагатай. Ядаж гурван жилийн төлөвлөгөөгөөр явах учиртай гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.