🔴"Төрийн тэргүүн, гишүүдийн зардлыг 10 хувиар танаж, цалин, тэтгэвэр нэмэх 831 тэрбумыг бүрдүүлнэ"

Багш, эмч нар болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх талаар Засгийн газар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

-Багш, эмч, тэтгэврийг нэмэгдүүлэхээр 831 тэрбум төгрөгийг төсөвт багтаана. Нийт төсөв 32 их наяд ба үүнээс 8 их наяд нь хөрөнгө оруулалт, 8 их наяд нь ЭМД, НДС, 17 их наяд нь урсгал зардал буюу хүүхдийн мөнгө, халамж, яамдын урсгал зардалд зарцуулагдана. Цалин тэтгэвэр нэмэх нөөц боломж байхгүй. Энэ жилийн төсөв маш олон хязгаарт баригдаж, түүнийгээ ч ягштал барьсан. Бид 1,6 их наядын орлого, 500 тэрбумын зарлага бууруулж оруулж ирсэн төсөв. Төсвийг хэлэлцээд батлахад бэлэн болсон байхад дахин өөрчлөх боломжгүй, бидэнд хугацаа алга. Тиймээс яаралтай УИХ дээр ажлын хэсэг байгуулж, хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

Цалин нэмэхийн тулд 831 тэрбум төгрөгийг төсөвт чихэж оруулах нөөц боломж байхгүй. 2026 оны төсөв 4 их наядаар танагдсан. Жилийн төлөвлөгөө, гадаад зээлийн эргэн төлөлт, үндэсний хөтөлбөрүүд арай хийж багтсан төсөв. 

Урсгал зардлаас бид мэдээж хүүхдийн мөнгө хасахгүй, зээлийн эргэн төлөлтийг хасахгүй, хасвал зээлжилтийн чанар унана. Хөндөж болох нь 10 хувиар хасах боломж байгаа ч энэ бол амар зүйл биш. Нэг үгээр төрийн үйл ажиллагааг 10 хувиар багасгаж, татна гэсэн үг. Зорилгодоо хүрэх боломж 10 хувиар багасна. Ийм хүнд, хатуу нөхцөлд салбарууд ирэх жил ажиллах нь ээ. Энэ бол нөөц боломж биш, харин үйл ажиллагааны боломжоо 10 хувиар бууруулж байна.

Төрийн тэргүүн, УИХ-ын гишүүд, боловсрол, эрүүл мэнд, төрийн бүх үйл ажиллагааны зардал 10 хувиар хасагдана. Хүрэх зорилтын санхүүжилтийг танаж, цалин тэтгэвэр нэмэх тун хатуу шийдвэр гарч байна

Энэ бол санал өргөх шийдвэр бөгөөд УИХ-д зарчмын зөрүүтэй саналаа гаргаж, хэлэлцэнэ. Хэрвээ зардлаа хасахгүйгээр 831 тэрбум нэмсэн бол инфляци 2 хувиар нэмэгдэнэ. Нэг зардлаа танаад, нөгөө зардлаа нөхөж байгаа учир инфляцид нөлөөлөх нь харьцангуй бага гэж ойлгож болно гэлээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2 цаг өмнө
Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно. Заримдаа өөрт байгаа зүйлээ ашигласнаар эрүүл мэндээ хянахын зэрэгцээ өөрт хэрэгтэй зүйлийнхээ үүд хаалгыг нээж өгдөг.