"Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо" үндэсний чуулганд оролцохыг урьж байна

"Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо" үндэсний чуулганд оролцохыг урьж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор "Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо" үндэсний чуулганыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.

Чуулганыг зохион байгуулах ажлын хүрээнд 2025 оны 9, 10 дугаар сард урьдчилсан хэлэлцүүлгүүдийг Архангай, Дорноговь, Ховд, Баян-Өлгий аймгууд болон төрийн захиргааны төв байгууллага тус бүрд зохион байгуулж, тухайн салбар дахь залуучуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хүрээнд хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн үндэсний чуулганаар танилцуулж “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” зэрэг бодлогын баримт бичигт тусгахын зэрэгцээ нэн чухал, яаралтай хэрэгжүүлэх боломжтой бодлогын шийдвэрүүдээ Засгийн газарт өргөн барьж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах юм.

Монгол Улсын нийт хүн амын 28 хувь /968,524/-ийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлдэг. Энэхүү чуулган нь төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, залуучуудын хөгжлийг дэмжих шинэ бодлогын шийдвэрүүдийг гаргахад чухал ач холбогдолтой юм.

75b169fe2c5c4e0093006a3b016b43be

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2 цаг өмнө
Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно. Заримдаа өөрт байгаа зүйлээ ашигласнаар эрүүл мэндээ хянахын зэрэгцээ өөрт хэрэгтэй зүйлийнхээ үүд хаалгыг нээж өгдөг.