Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд нэгэн эх амаржжээ

Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд явж байсан 0708 УВС дугаартай зорчигч тээврийн автобусанд 10 дугаар сарын 15-ны үүрийн 03.20 цагт зорчигч жирэмсэн иргэн гэнэт өвдөлт өгч нярайлжээ.
Автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж, Завхан аймгийн Сонгино сумын эмч, сувилагч нар хүйг салгаж, эх нярайг хүлээн авчээ. Төрсөн эх хүү хоёрт автобусны жолооч болон хамт зорчиж явсан зорчигчид хандив цуглуулан өгсөн бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.