"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын эзэмшил газарт төлөвлөж буй бүтээн байгуулалтын талаар сонслоо

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын эзэмшил газарт төлөвлөж буй бүтээн байгуулалтын талаар сонслоо

НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар “Төслийн хэрэгжилт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын танилцуулга, мэдээлэл”, “Наран шарлагын иж бүрэн цогцолбор байгуулах тухай” гурван асуудал авч хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл өгч хорооны гишүүдийн асуултад хариуллаа.

Баянзүрх дүүргийн XI, XXVI хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эзэмшиж байгаа 973.3 га газраас,

  • Төрийн үйлчилгээний барилга байгууламж болох “Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 40 га,
  • Авто зам, замын байгууламж болох нэгдүгээр тойрог замд 4.26 га,
  • Туулын хурдны зам-д 52.18 га газруудад тус тус төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэв.

Хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдол буурна, авто замын түгжрэл багасна, иргэдийн амьдралын чанар дээшилнэ, соёл урлагийг хүүхэд, залуучууд, бүх нийтэд түгээн дэлгэрүүлнэ, урлагийн сургалт, уран бүтээлийг үндэсний өв, соёлд түшиглэн орчин цагийн бүтээл хөгжүүлнэ хэмээн танилцууллаа. Хорооны гишүүн Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дээрх төслийг хэрэгжүүлэх асуудал 2014 онд буюу Э.Бат-Үүл хотын даргын үеэс яригдаж, захирамж гарч байсан. Үе үеийн дарга нар шийдвэрлээгүй явсаар өнөөдрийг хүрч байгаа энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна” гэв. Ногоон хөгжлийн хорооны гишүүдийн саналаар дээрх гурван асуудлыг НИТХ-ын ээлжит V хуралдаанд танилцуулахаар тогтлоо.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.