УИХ-ын хэсэг гишүүд хуралдаж байна

УИХ-ын хэсэг гишүүд хуралдаж байна
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ маргааш буюу 2025.10.15-ны өдрийн 12:00 цагт бүлгийн хуралдаан болно хэмээн мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр 17 цагийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд ээлжит бусаар хуралдаж байгаа нь Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.
 
Тодруулбал, МАН-ын бүлгийн дэгийг харвал 3.2 дахь заалтад Бүлгийн даргын санаачилгаар, намын Удирдах зөвлөл болон гишүүдийн олонхийн саналаар шаардлагатай тохиолдолд даваа гарагаас бусад өдөр бүлгийн хуралдааныг зарлан хуралдуулж болно. 
 
Тус дэгийн 7.1.4-т зааснаар Бүлгийн дарга бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулах үүрэгтэй байдаг аж.
 
Өнөөдөр хуралдаж буй 38 гишүүн нь бүлгийн даргын товлосон өдрөөс өөр цагт ийнхүү хуралдаж байгаагаас харвал УИХ дахь МАН-ын бүлгийн хурал биш гишүүдийн уулзалт болж буй ажээ. 
aa46d30ab45d40a6b5ac0d304876fa1b
6ab02a46d2184544830e8447af9a127a
c8bf67d2d9464a1abb398b18cf94b4e4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.