🔴LIVE: Өмгөөлөгч Ү.Амарбат: УИХ-ын гишүүн Б.Энхбаярт иргэний хэрэг үүсгэсэн

Өмгөөлөгч Ү.Амарбат:

-Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй, Б.Энхбаярт холбогдох “Нэр төр, алдар хүндийг гутаасан, ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэсэн агуулгаар өнгөрсөн баасан гарагт иргэний хэрэг үүсгэсэн. 

Өнгөрсөн хугацаанд хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй мэдээллийг байнгын давтамжтай түгээж ирсэн. Энэ үйл явцад Б.Энхбаяр оройлж оролцсон. Сүүлдээ УИХ-ын зарим гишүүн нийлээд, "Нэр холбогдсон асуудалдаа шалгуул" гэх шаардлагыг тавьсан. УИХ-ын даргын зүгээс өнөөдрийг хүртэл аливаа асуудлаар АТГ, цагдаа болон хууль хяналтын бусад байгууллагад дуудагдсан, шалгагдсан, мэдүүлэг тайлбар өгсөн тохиолдол нэг ч байхгүй. Тэгэхээр гишүүдийн бичигт дурдагдсан "Нэр холбогдсон асуудал" гэдэг хууль зүйн утгаараа байхгүй.

Гэхдээ нэгэнт гишүүд ийм асуудал тавьж байгаа учраас УИХ-ын даргын зүгээс асуудлыг мухарлах шаардлага үүсэж, шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаад, энийг нь шүүх хүлээж аваад байна. Одоо Б.Энхбаяр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад, хариу тайлбараа өгөх ёстой. Иргэний шүүхэд "Нэр төр, алдар хүндийг гутаасан этгээд" нь тухайн үйл баримтаа өөрөө нотлох үүргийг хүлээдэг гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.