Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болжээ

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болжээ

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг банк, төлбөрийн системийн оролцогч финтекүүд, төрийн байгууллага болон хууль зүйн фирмийн төлөөллийг хамруулан нийт 140 гаруй оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулжээ. 

Хурлын эхэнд Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн хүрээнд ирэх онд шинээр боловсруулах хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулж, нийт оролцогчдийн санал, хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авч, дугуй ширээний ярилцлага өрнүүллээ. Мөн Хонконгийн “Red Date Technology” компаниас олон улсын туршлага, сайн жишээ, өөрсдийн хөгжүүлж бий болгосон системийн талаар мөн танилцуулга хийв.

f8a559035f3048d8bbaeafc4a549eb56

Монголбанкнаас “Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, стэйблкойныг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судална” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан. Тиймээс дэлхий нийтийн төлбөр тооцоо, санхүүгийн зах зээлийн чиг хандлага болон манай улсын хувьд стэйблкойн, токенжсон хуримтлалыг хэрхэн нэвтрүүлэх боломжийн талаар төлбөрийн системийн оролцогч байгууллагуудыг оролцуулан өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар хурлыг хааж хэлсэн үгэндээ ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулагдсан банк, санхүүгийн салбарын нэгдсэн SIBOS-2025 чуулга уулзалтаар дэлхийн томоохон улс, орнууд, Олон улсын санхүүгийн байгууллагаас блокчейнд суурилсан цахим хэтэвч, стэйблкойн, токенжсон хуримтлал болон цаашид эдгээрт суурилсан хил дамнасан төлбөр тооцооны шинэ хэрэгсэлийг хэрхэн, ямар хэлбэрээр нэвтрүүлэх талаар өргөн хэлэлцүүлэг болж өнгөрснийг дурдав. Мөн манай улсын хувьд төлбөр тооцоо гүйцэтгэх дэлхийн энэ чиг хандлагаас хоцролгүй стэйблкойн, токенжсон хуримтлалыг судлах, турших шаардлагатай гэж үзэж буй бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллахыг төлбөрийн системийн нийт оролцогчдод уриаллаа.

0115282e57f245779b8ed1e319ecd728

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.