🔴LIVE: Д.Ганбат: Зовлонгийн түргэн нь дээр. Засаг төрөө хурдан янзалмаар байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Засаг төр хэлэлцэж, хийж, шийдвэрлэх ажил энэ хэрүүлээс гадна их байна. Одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр гишүүдийн санал бодлыг сонсоод, нэгдсэн шийдвэр гаргана.
УИХ-ын даргыг огцруулах бичигт 63-т нь би гарын үсгээ зурсан. Нийт гишүүний олонх нь ийм байр суурьтай байгаа учир "Шаардлагыг нь хангая" гээд сөрөг хүчний гишүүний хувьд зурсан. Харин Засгийн газрыг огцруулах асуудал дээр бүлэг, намын шийдвэр гараагүй байна. Би өөрөө АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь бүлгийн гишүүнээр ажилладаг учир бүгд ярилцаж байгаад шийдвэрээ гаргана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.