Ирэх долоо хоногт парламент Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхгүй болжээ
УИХ-ын намрын ээлжит чуулганы 2025.10.13-17 ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын тов дараалал дөнгөж сая зарлагдлаа. Товоор өнгөрөгч долоо хоногт П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарт итгэл үзүүлэх эсэх асуудал багтаагүй байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт Засгийн газрын наймдугаар сард баталсан АМНАТ-тай нь холбоотой Засгийн газрын тогтоол нь төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан гэх нийт гурван үндэслэлээр Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан.
УИХ-ын Дэгийн тухай хуулиар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг гурав хоногт багтаан хэлэлцэж, 10 хоногт багтаан эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Энэ дагуу өнгөрөгч баасан гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч ирэх долоо хоногийн даваа гарагт хэлэлцэхээр болж хойшилсон.
Гэтэл дөнгөж сая зарлагдсан товоор ирэх долоо хоногт парламентээр хэлэлцэх асуудалд уг асуудал багтаагүй байна. Харин баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах асуудал багтжээ. Энэ нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох эсэх асуудал юм.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.