“Татар” УСК "Улаанбаатар" наадмаас хоёр цом хүртжээ

2008 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа 17 дахь “Улаанбаатар” Олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслол аравдугаар сарын 08-ны өдөр болжээ. Тус наадмаас “Татар” УСК хоёр цомын эзэн болсон байна.
Шилдэг зураглаачаар Г.Гүенбаатар, шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ нар тодорчээ. Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Татар” УСК нь тус наадмын долоон номинацид нэр дэвшсэн билээ.
Татар хамтлаг, Аранжин пикчерс, Promix sound, Red point media, SO media-гийн хамтран бүтээсэн “Татар” УСК нь яг одоо кино театруудаар гарч байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.