Сүхбаатар дүүрэг энэ жил 22 техник хэрэгсэл шинээр авчээ

Сүхбаатар дүүрэг энэ жил 22 техник хэрэгсэл шинээр авчээ

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд дүүргийн хот, нийтийн аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа танилцуулав. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил парк шинэчлэлтийн хүрээнд нийт 22 техник хэрэгсэл шинээр авсан. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд дээрх байгууллагууд халтиргаа, гулгаанаас сэргийлэхээр 860тн давс, 925тн бодисны нөөцтэй. Машин, техникийн бэлэн байдал болон зам талбайн үйлчлэгчдийн хөдөлмөр хамгааллын багаж, хувцас хэрэглэлийг бүрэн хангажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.