Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална

Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална

Нийслэлд аравдугаар сарын 9-ний өдрөөс хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар гэрээт борлуулалтын 395 цэгээр мидлингэн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. 

Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна. Хэрэглэгчид “Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой. 

Хагас коксон шахмал түлшийг зөв хадгалах нь түлшний чанар, шаталт, аюулгүй байдал зэрэгт чухал нөлөөтэй. Хагас коксон шахмал түлшний GB34170:2017 олон улсын стандарт шаардлагад зааснаар түлшийг хадгалах газар нь:

  • Бороо, ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай, тоосноос бүрэн хамгаалагдсан, агуулах, гарааш, зоорь гэх мэт газар байна,
  • Мөн гадна талбайд газрын доод хэсгээс чийг орохоос сэргийлэн шууд газарт тавихгүй, хучилт хийж хамгаалах,
  • Тагтай, төмөр саванд гал, зуухнаас хол хадгална.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.