Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэж эхэлнэ

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэж эхэлнэ

ТББХ-ны хуралдаан өглөөний 08:30 цагт зарлагдаад байсан боловч үдээс хойш 14.00 цагаас хуралдахаар болж хойшилжээ.

Тус байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар буюу 16.00 цагаас хэлэлцэх юм.

П.Сайнзориг нарын нэр бүхий 50 гаруй гишүүн Г.Занданшатарын Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентэд өргөн бариад буй. Дэгийн тухай хуулиар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэх бол эцсийн шийдвэрийг 10 хоногт багтаан гаргах дэгтэй.

Хэрэв энэ хугацаанд багтаж УИХ шийдвэр гаргаж чадахгүй, Засгийн газар байгуулагдахгүй бол парламент өөрөө огцрох заалт Үндсэн хуульд бий.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.