🔴LIVE: О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах асуудалд Ардчилсан нам нэгдмэл байр суурьтай оролцоно

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Засгийн газрыг огцруулах асуудалд Ардчилсан нам нэгдмэл байр суурьтай оролцоно. Бүлэг олонхоороо асуудлаа шийднэ. Шийдвэр маргаашийн чуулганы хуралдааны дараа тодорхой болох байх.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан маргааш хурлаа өөрөө удирдвал бид оролцохгүй. Бидний гаргаж ирсэн ёс сургахууны асуудал бол тусдаа зүйл. Огцрох, хурал удирдах гэдэг бол хоёр тусдаа шаардлага, асуудал.

Ардчилсан нам өнгөрсөн цаг хугацаанд, тэр тусмаа хамтарсан Засгийн газраас гарснаас хойш өөрийн бие даасан байр суурьтай явж ирсэн. Аливаа нэг улс төрийн хүчний олон асуудалд захиалгаар юм уу, нөлөөнд орж ажиллаж яваагүй. Цаашид ч олонхоороо шийдвэрээ гаргаад, бие даасан байр сууриа илэрхийлээд ажиллана. МАН-ын маргалдаж байгаа талуудын зүгээс жинхэнээсээ АН руу, дотоод асуудал руу янз бүрийн байдлаар оролцох гэж байгаа оролдлогууд байвал тэрийгээ зогсоосон нь дээр. АН-ын бүлэг нэгдмэл шийдвэрээ гаргаж чадна. Байр суурь тодорхойгүй байх нь улс төрийн нэг тактик.

Би УИХ-ын дарга болохыг хичээж байгаа гэсэн мэдээлэл ор тас худал зүйл. Надад санал ирсэн ч би болохгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.