🔴 Эмч нар: Та бүхэн 1,3 сая төгрөгөөр сайхан амьдраад үз...
Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин, хангамж нэмэхийг шаардан төв талбайд жагсаж байна. Тодруулбал үндсэн цалингаа ₮3.5 сая болгох, нийгмийн асуудлыг нь анхаарахыг сануулан жагсаж байгаа юм.
Эмч нарын төлөөлөл:
-Би энэ салбарт арав орчим жил ажиллаж байна. Анх 600 мянган орчим төгрөгийн цалин авч байсан бол одоо 1,5 сая төгрөг авч байгаа. Энд цугласан байгаа бүх хүмүүстэй адил цалинг ₮3.5 сая болгож нэмж өгөөч л гэж хүсэж байна.
СХД-ийн нэгдсэн эмнэлгийн 200-аад хүн энэ жагсаалд оролцож байна. Цалин нэмэх боломжгүй гэж байгаа ч гэсэн хүнээ бодож байгаа бол шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй. 1000 ам.долларын ханш бол төгрөгийн ханшийг харвал дарамт болохоор төсөв биш шүү дээ.
Цалин маш багаар чихэр долоолгож байгаа мэт нэмэгддэг. Цалингаас цалингийн хооронд бид амьдарч байна. Энэ хэрээрээ энэ салбарын хөгжил зогсонги байдалд орчихсон байна шүү дээ. Төсвөөс эрүүл мэндийн салбарт зарцуулах хувийг өсгөх, эмч ажилчдын цалин бага мөртлөө аюулгүй ажиллагаа их алдагддаг. Ялангуяа, хөдөлмөр хамгааллын иж бүрэн нормын хувцсаар бүрэн хангагддаггүй. Сүүлийн таван жил огт нормын хувцас аваагүй эмнэлгүүд ч бий. Мэргэжлээ үнэлүүлмээр байна шүү дээ.
2021 оноос эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн тогтолцоонд шилжиж, эмнэлгүүд цалингаа өөрсдөө шийддэг болно гэсэн. Гэтэл ЭМДС хоосорсон гээд бүр худлаа болсон. Одоо бүр эмнэлгийн урсгал, засварыг цаг тухайд нь хийхэд хүндрэлтэй байна. Эдгээрийг улсын төсөвт тусгаж өгөхийг энэ жагсаалаараа дамжуулан хүргэж байна.
Эрүүл мэнд, боловсролын салбарынхан хамтдаа жагсаалд оролцож байна. Бидний үгийг сонсохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж ажил хаяхад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Шаардлагаа сая хүргүүлж 2025.10.17-нд хариугаа авахаар болсон гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.