🔴LIVE: Иргэн: Төр, засгаа зөв авч явж чадах хүмүүст л засгийн эрхийг өгмөөр байна

"Засгийн газар огцор" жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Жагсагчдын төлөөллөөс байр суурийг нь сонслоо.

Жагсагч:

-Төр, засгийн толгой дээр гараад суучихсан гурван үсэгтэй компани байна. Харин Монголын ард түмэн сөхөрч байна. Боловсрол, эрүүл мэнд гээд бүх салбар дампууралд орчихсон байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох бид нар гүйдлээ олж чадахгүй. Намын даргын суудлаас болж энэ дээдчүүд яаж байгааг бид бүгд харж байна. Ирээдүй, үр хүүхэд, залуучуудын эрх ашгийн төлөө зоригтой дуугарна. Хэн төр, засгаа сайн, зөв авч явж чадаж байна, тэр хүмүүст л засгийн эрхийг өгмөөр байна. УИХ-ын гишүүд ч тэр толгой тархитай, бодлоготой хүмүүс юм бол нэгийг бодох хэрэгтэй. Улс орон тэр даяараа асар их асуудалд уначихсан байна. Үнэхээр хэцүү байна гэв.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.