🔴LIVE: Хагас коксон түлшийг өнөөдрөөс 331 цэгээр борлуулж эхэллээ

Хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулж эхэллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин:

-Хагас коксон түлшийг энэ сардаа 62 мянган тонныг оруулж ирэхээр төлөвлөж байна. Цаашид сар болгон 50-60 мянган тонныг оруулж ирээд, ирэх оны нэгдүгээр сарын сүүл гэхэд 306 мянган тонн хагас коксон түлш бүрэн орж ирж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Яг одоо "Тавантолгой түлш" үйлдвэр дээр хэрэглээнд гарахад бэлэн, шуудайлагдсан ойролцоогоор 12 мянган тонн хагас коксон түлш байна.

Өнөөдрийн байдлаар, 1,500 тонн сайжруулсан түлш, 940 тонн хагас коксон түлш нийтдээ 400 борлуулалтын цэгээс 331-д нь бэлэн худалдаалагдаж байна. Ингэснээр нүүрс хэрэглэж байгаа айл өрхүүд сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хослуулж хэрэглэх сонголттой болж байгаа юм гэв.

Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна. Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.

7785c3fc482d4f8c90274d96b6644f23

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.