🔴LIVE: Э.Болормаа: Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан

УИХ-ын гишүүн Э.Болормаа: П.Сайнзориг гишүүний санаачилсан Засгийн газрыг огцруулах бичиг дээр гарын үсгээ зурсан. УИХ-ын ямар ч гишүүн энэ асуудалд хөнгөн хандаж байгаа гэж бодохгүй байна. "Энэ Засгийн газар үргэлжилбэл Монгол Улсад илүү хортой юм болов уу" гэсэн дүгнэлтээр Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн. Тус бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан.

Өчигдөр дэлгэсэн АМНАТ-тэй холбоотой асуудал бол маш ноцтой асуудал. Орчин цагийн хулгай бол нэгэнд нь давуу байдлыг олгох явдал. Энэ мэргэшсэн, гаршсан зүйлийн эсрэг бүх олон нийт тэмцэж байгаа. Оюутолгойн Хянан шалгах түр хорооны гишүүний хувьд би байр сууриа илэрхийлж байсан. Бид “Рио Тинто” компанид өдөр болгон 10 тэрбумын хүү төлж байна. Энэ 100 хоногт бүтэн сар ажлын хэсэг байгуулах гэж нэг юм болсон. Дахиад сарын хугацаанд ажлын хэсэг нэг ч хуралдаагүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.