Хүрз нүүрс ухаагүй, хөрс шороо хуулаагүй, төрийн мэдэлдээ байгаа Бортээгийн ордыг хулгайлсан мэтээр Д.Амарбаясгаланг гүтгэсний цаана жинхэнэ нүүрсчид ард нь нуугдаж байна уу?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг зохион байгуулалттайгаар харлуулан гүтгэх ажиллагааг 2022 оноос буюу “Нүүрсний сонсгол”-оос эхлүүлсэн гэдгийг өмгөөлөгч Ш.Алтангадас онцоллоо. Түүний хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд өөрийн үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаа мэдээллээ.
Түүнчлэн тэрбээр ухаагүй ордоос хулгайч хайж байхаар ухаад нүүрс олборлож байгаа Ухаа худаг, Тавантолгойгоос нүүрсний хулгайчдаа хайх хэрэгтэйг санууллаа. Тэрбээр өөрийнх нь үйлчлүүлэгч Д.Амарбаясаланг нүүрсний хулгайч болгох ажиллагааг кампанит байдлаар, эртнээс, зохион байгуулалттайгаар эхлүүлсэн болох нь холбогдох бүх баримтаар нотлогддог гэдгийг хэлсэн. Улмаар Д.Амарбаясгалантай холбоотойгоор нийгэмд цацаж буй мэдээллийн агуулга улам гүнзгийрч, ноцтой, гэмт хэргийн шинжтэй болсоор энэ хүрснийг тодотгооод УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн хариуцлага хүлээх нь цаг хугацааны асуудал бөгөөд түүний ярьсан бүхэн худал гэдгийг баримтаар нотолсныг тодотголоо. Д.Амарбаясгалантай эртнээс хамаатуулж ирсэн “Админерал” компани Бор тээгийн уурхай нь ашиглалтгүй буюу олборлолт явуулж эхлээгүй гэдгийг онцлоод “Эрдэнэс монгол” нэгдлийн охин, хараат компани, харьяат хуулийн этгээдүүд нийлээд хайгуулын 17, ашиглалтын 67 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Эдгээр дунд Бортээгийн уурхай багтдаг буюу одоог хүртэл “Эрдэнэс монгол” нэгдлийн харьяанд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтад байдаг, өөр аливаа хүн болон аж ахуйн нэгж хамтран эзэмшдэггүй гэдгийг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ирүүлсэн албан бичгээр нотлогддог. Эдгээр баримт бичгээр юу тодорхой болсон бэ гэхээр нэгдүгээрт, Бортээгийн уурхай одоог хүртэл “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байдаг, өөр хэн нэгэн иргэн, хуулийн этгээд хамтран эзэмшдэггүй нь тогтоогдож байгаа юм. Тиймээс “ухаагүй ч үгүй ордоос хулгайч хайж байхаар ухаад олборлож байгаа нүүрсээ дагаж хулгайчаа хайх ёстой”-г тодотголоо. Үнэхээр ч түүний хэлснээр энэ дуулианы цаана нүүрсний жинхэнэ хулгай одоо ч явагдаж буйг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн мэдээлсэнчлэн Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд буюу бүх нийтийн амралт зугаалгын цагийг тааруулж 55 дугаар тогтоолыг баталснаар MCS зэрэг дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийг АМНАТ-өөс бараг /75 хувь/ бүрэн чөлөөлсөн түр шийдвэрийг гаргасан байдаг.
Ингэснээр Монгол Улс 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх буюу улсын төсөвт төвлөрөх орлогыг зувчуулсан тогтоолыг батлаад байгаа гэж мэдээлсэн. Энэ мэт жинхэнэ хулгайгаа ярихын оронд хүрз нүүрс ухаагүй, хөрс шороо хуулаагүй, төрийн мэдэлдээ байгаа Бортээгийн ордыг хулгайлсан мэтээр Д.Амарбаясгаланг гүтгэсний цаана жинхэнэ нүүрсчид ард нь нуугдаж байв уу?
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.