М.Алтангэрэл: Энэ жил 9277 нохой, муурын тоо толгойг бууруулан ажилласан

Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл: “Сүхбаатар дүүргийн нийт 7 хорооны 16 байршилд 1878.8 ам.метр явган хүний зам, 9 хорооны есөн байршилд 1962 ам.метр тохижилтын талбай, 8 хорооны есөн байршилд 3100.8 ам.метр зөөлөвч резин, 2 хорооны гурван байршилд 250 ам.метр сул шороон талбай тохижуулах, 2 хорооны дөрвөн байршилд 230 метр үерийн усны хамгаалалтын хайс, гүүр засварлах ажлыг хийж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 222 байршлын 1,252,6244 ам.метр талбайн цэвэрлэгээг гэрээний дагуу дөрвөн байгууллага гүйцэтгэдэг. Дүүргийн нутаг дэвсгэр дээрх эзэнгүй нохой, муурын тоог бууруулах ажлыг “Их булаг” ТҮХК хийж, энэ жил 9277 нохой, муурын тоо толгойг бууруулан ажилласан” гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.