УИХ-ын гишүүн Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг COP17 хурлын Тусгай элчээр томилжээ

УИХ-ын гишүүн Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг COP17 хурлын Тусгай элчээр томилжээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдааныг зохион байгуулах Үндэсний хорооны есдүгээр хуралдаан өнөөдөр зохион байгуулагдлаа.

Хуралдааны үеэр Талуудын бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд шаардлагатай чухал шийдвэрүүд гаргасан байна.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан болон Э.Болормаа нарыг тус хурлын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх Тусгай элчээр томилох тухай асуудал Үндэсний хороонд танилцуулагдан томиллоо.

Тусгай элчийн хувиар томилогдсон УИХ-ын гишүүд Талуудын бага хурлыг зохион байгуулахад  үндэсний болон олон улсын хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого гаргахад дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрт санхүүжилт татах чиглэлээр ажиллах юм.

Дашрамд дурдахад, Талуудын бага хурал нь 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд энэ нь манай орны хувьд цөлжилт, газрын доройтлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад манлайлан оролцох, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам болох юм.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 1 цаг өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
Чонон борис 17 минут өмнө
Сор гэж юу гэсэн үг вэ?