Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Гэрэл зургийг Б.Баяр албан \ёсны зөвшөөрөлтэй\
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 05-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 10-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Халх голын хөндийгөөр, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.
2025 оны 10-р сарын 04-нөөс 10-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.