Соёл түгээе уриан дор "Соёлын орон зай – Бидний орчин" аян эхэллээ

Соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч санаачилгыг олон нийтэд түгээх зорилго бүхий “Соёлын орон зай -бидний орчин” бүтээлч аян “СОЁЛ ТҮГЭЭЕ” уриатайгаар улсын хэмжээнд өнөөдрөөс эхэллээ.
Тус аянд бүх шатны төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд та бүхэн байгууллагын орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаандаа соёлтой орчныг бүрдүүлж, өөрсдийн үнэ цэн бүхий соёлыг бусдад түгээж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж аймаг, нийслэл, соёлын байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаанд оролцохыг УРИАЛЖ байна.
Мөн Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын газар болон Соёл, урлагийн байгууллагууд, бүх шатны төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаан, нийтийг хамарсан арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, хамтын оролцоогоо нэмэгдүүлэх нь ажиллаж амьдарч буй орчиндоо төдийгүй нийгэмд эерэг нөлөөлөл, соёлтой орчныг бий болгох чухал үр нөлөөтэй юм.
Аяны хүрээнд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал хэвшил бий болгох, нийтийн соёлыг төлөвшүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, цахим орчинд эерэг хандлагыг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаа, нийтлэл, шторк, постер, подкаст, сургалт, өдөрлөг, тоглолт зэрэг олон хэлбэрээр өрнөх юм.
Тус аянд идэвх санаачилгатай оролцож соёлын орон зайг бүрдүүлж чадсан байгууллага, иргэдийг бүх шатны соёл урлагийн байгууллагуудаас удирдамж болзол гарган дүгнэж, шалгарсан байгууллага иргэдийг урамшуулж олон нийтэд сурталчилна.
Аян 2025 оны 10 дугаар сарын 3-аас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.