Бортээгийн орд: Хар пи арын цаадах үнэн

Сүүлийн үед Бортээгийн ордын талаар худал мэдээлэл, улс төрийн өнгө аястай хар пи ар хүчтэй тархаж байна. Бортээгийн орд өнөөдөр ч Эрдэнэс Тавантолгойн мэдэлд хэвээр байгаа бөгөөд нэг ч тонн нүүрс олборлоогүй, гэрээ хэлцэл нь ч улс төржилтийн улмаас цуцлагдсан байна. Доорх хэсэгт хар пи ар-аар тарааж буй мэдээлэл болон бодит баримтыг тулган харууллаа.
Хар пи ар: Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар Бортээгийн ордыг авсан
Бодит байдал: Бортээгийн орд одоог хүртэл ЭТТ мэдэлд хэвээр байгаа, өмнө нь хэн нэгэнд шилжүүлээгүй
Хар пи ар: 44 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нүүрс хулгайлсан
Бодит байдал: Нэгдүгээрт, Бортээгийн ордод одоо ч өмнө нь ч олборлолт хийгээгүй. Нэг шанага нүүрс ч олборлоогүй. Хоёрдугаарт, Бортээгийн бүх нүүрсийг шавхаад ч ийм их хэмжээний мөнгө хүрэхгүй. Харьцуулбал Монгол улсын 10 жилийн төсөвтэй тэнцэнэ. Овор хэмжээгээр харьцуулбал Монгол мөнгөөр 20 мянган дэвсгэртээр 3600 портер ачаа болно
Хар пи ар: Эрх мэдлээ ашиглаж гэрээ хийсэн
Бодит байдал: Бортээгийн гэрээ нь дан ганц Админералд холбогдох гэрээ биш. МТАС нэртэй 4 компанийн түншлэл. Аминерал бол олборлолт явуулахгүй зөвхөн нүүрс баяжуулах үүрэгтэй үйлдвэр байсан. 1тн нүүрсийг 3 доллараар угаах гэрээтэй, нүүрс угаасан төлбөрөө мөнгөөр болон нүүрсээр авах нөхцөлтэй. Улс төржилтөөс болж Бортээгийн гэрээг цуцлах шийдвэрийг ЗГ-аас өнгөрсөн 4 сард гаргаж, Нүүрс угаах үйлдвэр ажиллаж эхлэхээсээ өмнө хаагдсан
Хар пи ар: Админерал ХХК ЭТТ, Бортээгийн ордод 35 га газар олгосон
Бодит байдал: ЭТТ-той байгуулсан гэрээний хүрээнд Үйлдвэрлэлийн барилга барих, нүүрс ачих буулгах талбай байгуулах зорилгоор 35га газрыг 5 жилийн хугацаанд олгосон. Улс төржилтөөс болж газрын буцаан улсын мэдэлд хурааж авсан.
Хар пи ар: 30 сая долларын авилгал авсан
Бодит байдал: Админералийн нүүрс баяжуулах үйлдвэр нийт 50сая ам долларын өртөгөөр боссон ба Хятад хөрөнгө оруулагчийн талаас 30сая ам.долларын барилгын бараа материал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөм, мөнгөн гүйлгээ хэлбэрүүдээр хөрөнгө оруулсан. Хятад Монгол талаас санхүүгийн ажилтнууд тооцоо нийлж үйлдсэн санхүүгийг актыг улс төрийн зорилгоор 30 сая долларын авилгал гэж гүтгэсэн
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.