🔴Б.Батцэцэг: Д.Амарбаясгалан дарга албан тушаалаа өгөөд шалгуулах ёстой
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “МАН-д хагарал их байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, ЕНБД Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нарын хов зөөж амь зогоодог хүмүүсийн хийдэг ажил. Намайг МАН-ын ЕНБД-аар ажиллаж байх хугацаанд хагараагүй. Төрийн өндөрлөгийн түвшинд ч хагарал бий болсон. Энэ бол ховч хүмүүсийн хийж байгаа ажил” хэмээн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлсэн юм.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-УИХ-ын дарга гэдэг бол Монголын бүх дарга нарыг удирдаж байгаа маш хариуцлагатай албан тушаал. Өөрийнхөө үг үйлдэл үйл ажиллагаагаар үлгэрлэх ёстой. Д.Амарбаясгалан дарга албан тушаалаа өгч шалгуулаад нэр төртэй улс төрийн карьераа үргэлжлүүлэх боломжтой гэж харж байгаа.
Хов гэдэг үгийг ямар утгаар хэлснийг, яагаад таван хүний нэр дурдсаныг ойлгоогүй. Миний хувьд маш зарчимтай байхыг баримталдаг. Хов ярьдаггүй. Төрийн гурван өндөрлөгтэй Гадаад харилцааны сайд ажил үүргийнхээ хувьд хамгийн их холбогдож ажилладаг. Ийм зүйлийг хов гэж үзэж хэзээ ч болохгүй.
Намын даргын асуудлыг намын Их хурлаар шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.