🔴Д.Энхтуяа: Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох боломжтой
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг сая 500 мянга болгохыг шаардаж, Төрийн ордны гадна суулт хийж буй. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тэтгэвэр нэмэх боломжтой хэмээн дараах байр суурийг илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Ахмадууд тэтгэвэр нэмэх асуудлаар олон хоног ордны гадаа сууж байна. Миний хувьд ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох боломжтой гэж үзэж байгаа.
Монгол Улсад 414 мянган ахмад настан тэтгэвэр тэтгэмж авч байгаа. Үүний 91 хувь нь сая 500 мянгаас доош тэтгэвэр авч байна. Статистик мэдээллээр 464-670 мянган төгрөгийн хооронд хүнсний хэрэглээгээ авч байна. Гэтэл тог цахилгаан, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бусад хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Ахмадуудын 50 хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээг авдаг. 572 мянган төгрөгөөр бүтэн сарынхаа хэрэглээг хангаж чадах уу.
Сая 500 мянгаас доош тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэврийг нэмэхэд төсөвт 4 их наяд төгрөг хэрэгтэй. 4 их наяд төгрөгийг хаанаас гаргаж болох талаар Засгийн газарт санал өгнө. 4 их наяд битгий хэл 44 их наядын нүүрсний хулгай гарсан. Монгол орон мөнгөгүй, байгалийн баялаггүй эх орон биш шүү дээ. Тэтгэвэр нэмэх асуудлыг манлайлж ажиллана хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.