🔴Б.Жаргалсайхан: Б.Энхбаяр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гар хөл болж ажиллаж байна
БНН-ын дарга Б.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан:
-Б.Энхбаяр намайг ордонд дуудаад улаан цагаан Хөгжлийн банкнаас зээл авсан болгосон. Би хувь иргэний хувьд болон манай компани Хөгжлийн банкнаас нэг төгрөг ч аваагүй. Албан ёсоор банкны удирдлагуудаас зээл аваагүй гэсэн тодорхойлолт авсан. Б.Энхбаяртай уулзаж, яагаад намайг харлуулж байгааг асуусан. УИХ-ын сонгууль ойртсон тул намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд, нэр нүүрийг минь гутаах зорилгоор та нар ийм зүйл хийсэн гэдгийг нь хэлсэн. Уучлалт гуйхыг шаардсан ч чадахгүй гэсэн. Зохион байгуулалтад ороод хүнийг харлуулах ажил хийж байгаа болохоороо уучлалт гуйхгүй байгаа юм. Б.Энхбаярыг шүүхэд өгөх ёстой. Дандаа хүнийг гүжирдэж гүтгэж харлуулна.
Б.Энхбаяр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гар хөл болж ажиллаж байна. Нэг ижил зүйл яриад л яваад байна. Их хурлын даргаа хүн амины хэрэгт гүжирдэж байна. Ноцтой асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь ийм гэмт хэрэг яриагүй. МАН Бага хурлаа хийгээд намынхаа даргыг сонгож байна. Л.Оюун-Эрдэнийг цүнхээр шалтаглаж ярьж байгаад ордны хуйвалдаанаар унагаасан. Дараа нь намын даргын суудлыг нь авах гэж үзэж байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.